Covid-19 ХАЛДВАРЫН ИЛЭРЦИЙГ ХЯНАХ

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус өнөөдөр дэлхий даяар тархаж, олон мянган хүнийг өвчлүүлээд байгаа билээ.

 

Тэгвэл энэ аюулт өвчний тархалт ямар түвшинд байгааг нэг цэгээс онлайн горимд хянах боломжийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх The Center for Systems Science and Engineering хүрээлэн олгож байна.

https://gisanddata.maps.arcgis.com/apps/opsdashboard/index.html#/bda7594740fd40299423467b48e9ecf6

Та энэ холбоосоор цар тахлын бүрэн мэдээллийг авах боломжтой.

 

Тус сайтад мэдээллийг боловсруулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Хятад, Европын мэргэжлийн байгууллагуудын статистик тоо баримтуудыг бодит цагийн горимд (realtime) ашиглаж байгаа юм.

Энэхүү мэдээг нийтлэгдэх цаг үед дэлхий даяар Covid-19 халдварын илэрсэн нийт тохиолдол 274,707 болж, 11,387 өвчтөн нас барж, 88,210 хүн халдвар авсны дараа эдгэрснийг харуулж байна.

 


Танд санал болгох