Компаний товч танилцуулга

         

        "Тэгш-Анар” ХХК нь анх 2012 онд эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар 2018 оны 3-р сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэрт чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэхээр зорин ажиллаж байна.  Бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд  6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 

        Манай компани эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажиллаж байна. 

       Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд сүүлийн үед манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна. 

        Бид эмнэлгийн хэрэгслээс гадна дэлхийд нэр хүндтэй эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ, Герман, Итали,  Япон, Англи, Щвейцарь, Португаль, Унгар, Солонгос зэрэг орны нэр хүндтэй эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж 2019 оны эхний улиралд нийт 45 нэр төрлийн эмийн бүтээгдэхүүнийг хүний эмийн бүртгэлд бүртгүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд  Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхлээд байна.

 


Танд санал болгох