Сүрьеэгийн 30 эмч, БНХАУ-д суралцана


Сүрьеэгийн 30 эмч, БНХАУ-д суралцана

Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсон юм. Та бүхэн маань өөрийн байгууллагадаа нэр хүндтэй, олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, энэхүү сургалтад хамрагдах чин хүсэл эрмэлзэлтэй манай чадварлаг эмч нар гэдгийг онцлон хэлмээр байна. Мөн өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас сургалтын өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх үүднээс сургалтыг монгол хэл дээр явуулах хүсэлт гаргасны дагуу энэ удаагийн сургалт монгол хэл дээр зохион байгуулагдах гэж байгаагаараа онцлог давуу талтай юм.
Сүрьеэ өвчний асуудлаарх энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгийн нийт 30 сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд  хамрагдаж байгаа.



 

Танд санал болгох