Энэхүү эм нь Украйн Улсын Микрохим эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн.
Нитроглицериныг зүрхний бахын цочмог өвчин хөдлөлийг намдаах буюу эсвэл зүрхний бахын цочмог сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Хэлэн дор тавьж хэрэглэхэд үйлдэл нь 0,5-2 минутын дараа илрэх бөгөөд 8-15 минутаас 30 минут хүртэл хугацаагаар үргэлжилнэ. Сайжрал өвчтөний 75%-д нь 3 минутын дотор, бусад 15%-д нь 4-15 минутын дотор илэрдэг. Нитроглицериныг хэлэн дор тавьж хэрэглэхэд салстаар шимэгдэж системийн цусны эргэлтэнд ордог. Тунгийн 60-75% нь шимэгддэг. Бэлдмэлийн цусны сийвэн дэх концентраци түүнийг хэрэглэснээс хойш 6-7 минутын дараа дээд хэмжээндээ хүрнэ.