Лактулоза Лаинко гэж юу вэ. Түүнийг юунд хэрэглэдэг вэ? Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтад нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг. Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного-шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ. Бэлдмэлийг түүнчлэн үүдэн Венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд хэрэглэнэ.
- Нэг удаа ууж хэрэглэх тунгаар савлагдсан учир эдиийн засагт хэмнэлттэй.
- Герман, франц, Испани зэрэг улсад бүртгэгдсэн, сайн чанарын түүхий эдээр хийгдсэн.